Хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийлэл болон сэтгэл санааны хүчирхийлэл

Хүүхдийг үл хайхрах явдал гэдэг нь: Хэн нэгэн этгээд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил, боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг хэлнэ.

Үл хайхрах явдалд өртсөн хүүхдийн бие махбодод дараах шинжүүд илэрнэ. Үүнд: хүүхэд орон гэргүй, хүнсний бие элдэв хортой бодис хэрэглэх, бөөстөх, сайртах, арьсны өвчин тусах, биеийн жин бага байх,

Үл хайрхах явдалд өртсөн хүүхдийн зан авирт дараах шинжүүд илэрнэ. Үүнд: сэтгэл санаагаар унах, сэтгэл хөдлөлөө барьж, хянаж чадахгүй байх, анхаарал халамж хүсэх, элдэв хэрэг хууль бус явдалд холбогдох, хичээл дээрээ унтах, хулгай хийх, хүүхдүүдээс хоол гуйх, хичээл таслах зэрэг зан үйл хүүхдэд илэрнэ.

Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл гэдэг нь: Хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшэлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр үг хэл, үйл хөдлөлөөрөө нөлөөлөх байдлаар сэтгэл  санааны дарамтад оруулсныг, эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг хэлнэ.

Сэтгэл санааны дарамт, хүчирхийллийн үед илрэх шинж:  Сэтгэл санааны хүчирхийлэл нь хүчирхийллийн бусад хэлбэртэй хавсарсан байдлаар ихэвчлэн илэрнэ. Үүнд: шээсээ барьж чадахгүй болох ба гүйлгэх, сэтгэл санааны дарамтаас болж өвчин зовиуртай болох, толгой өвдөх, дотор нь муухайрах, гэдэс хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрнэ.

Хүүхдийн зан авирт гарах өөрчлөлтүүд: Оюун ухааны хөгжлөөр хоцрох, өөртөө хэт өндөр шаардлага тавих, тоглох дургүй болох, худлаа ярих, түрэмгий зан авир гаргах, үгэнд хэт оромтгой биеэ хэт сайн авч явахыг эрмэлзэх, хэтэрхий цэвэрч нямбай болох,  хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орох, амиа хорлох үйлдл хийх, гэрээсээ болон найз нөхдөөсөө зугтаах, бусад хүүхэдтэй зүй бус хориотой харилцаа тогтоох зэрэг зан үйлээр илэрнэ.

 

2016-05-15 15:32