Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм.
Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл гэдэг нь:
Хэн нэгэн хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан, хүүхдийн халдашгүй эрх, эрх чөлөөг зөрчсөн, гэм хор учруулсан, учруулахаар завдсан, эсвэл хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Хүүхдийн эсрэг дарамт хүчирхийлэл нь бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны зэрэг хэлбэртэй байна.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг нь: Хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг, мөн энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг хэлнэ.
- Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох зорилгоор бие эрхтэнд нь хүрэх, хүрэхийг санал болгох, эсвэл бэлгийн харилцаанд орох.
- Хүүхдэд хор учруулах эсвэл айлган сүрдүүлэх хэлбэрийн бэлгийн харьцаа, гаж дохио зангаа хэрэглэх
- Сексийн зорилгоор хүүхдийг янз бүрийн байдлаар биеэ үзүүлэхийг шаардах
- Хүүхдийг санаатайгаар бэлгийн харилцаанд оруулах эсвэл сексийн зорилгоор ашиглах зэрэг үйлдэл багтана.
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл гэдэг нь: Хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг, мөн энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг хэлнэ.
Хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг, мөн энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг хэлнэ.
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийллийн үед илрэх шинж:
- Хүүхдийн бие дээр ил харагдах бэртэл гэмтэл тухайлбал /хөлрөлт, улайлт, хавдсан, цохигдсон, зүсэгдсэн, түлэгдсэн шарх, яс нь цуурсан байдал шүдний ор, мөр гэх мэт/
- Нэг бус удаа ижил төрлийн гэмтэлд өртсөн байдлыг илэрхийлэх, эдгэлэтийн янз бүрийн шатанд байгаа гурав ба түүнээс дээш бэртэл, гэмтлүүд нь хүүхдийн биед илрэх
- Удаан хугацааны туршид байнга давтагдах байдлаар илэрч буй бэртэл гэмтлийн шинж тэмдгүүд харагдах
- Бага насны хүүхдийн нүүрэн дээр зүсэгдсэн, хөхөрсөн ба няцарсан эдийн гэмтэл харагдах
- Хүүхдийн үс, арьс зулгарсан, халцарсан шинж тэмдэг харагдах
Бие махбодын хүчирхийлэлд өртсөний улмаас хүүхдийн зан үйлд гарч буй өөрчлөлттөй холбоотой шинжүүд дараах байдлаар илэрнэ. Үүнд:
- Гэртээ харих дургүй, гэрээсээ оргох, дайжих оролдлого хийх
- Хүмүүстэй хүйтэн хөндий болгоомжилсон байдалтай харьцах, хий гөлрөх ба идэвхигүй байдалд орох, хүүхдийг цохиход хамгаалах оролдлого хийхгүй байх
- Хэтэрхий бууж өгөмтгий, бусдын аяыг хэт дагах
- Өөрийгөө шийтгүүлэх ёстой хүн гэж бодох, төсөөлөх
- Хэрхэн гэмтэл авснаа хэлж чадахгүй, эсвэл ямарч холбоогүй тайлбар хэлэх
- Биед нь хүрэхэд цочих, бухимдах, гутрах
- Анхаарлаа төвлөрүүлэх болон ой тогтоох чадвар муудах
- Ууртай түрэмгий зан авир гаргах, эсвэл дотогшоогоо чиглэсэн хандалагатай, бусадтай хязгаарлагдмал харьцах
- Муу унтах, харанхуйгаас айх, байнга аймшгийн зүүд зүүдлэх
- Мансууруулах, согтууруулах бодис хэрэглэх хандлагатай болох
- Амиа хорлох оролдлого хийх зэрэг шинж илэрнэ.