Хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх зарчим
- Хүүхэд хамгааллын бүхий л үйл явцад нэн тэргүүнд хүүхдийн язгуур эрх ашгийг харгалзан үзнэ
- Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн үзэх зарчим: -Хүүхэд тус бүрийн нас, бие, сэтгэхүйн хөгжил, өөр зан байдал, онцлог хэрэгцээ, ялгаатай талыг хүндэтгэн үзнэ.
- Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим:- Хүүхдийн яс үндэс, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэг, нийгмийн гарал, үзэл бодол, эрүүл мэнд зэрэг нөхцөл байдлын улмаас ялгаварлан гадуурхахгүй байна.
- Хүүхдийн оролцооны зарчим:- Хүүхэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч бөгөөд өөрийн нөхцөл байдлыг хэнээс ч илүү мэдрэх тул хүүхэд хамгаалалтай холбоотой бүхий л үйл явцад тэдэнтэй зөвшилцөж, үзэл бодлыг сонсож, саналыг нь тусгана.
- Хүүхэд хамгааллын талаарх бодлогыг уялдуулах зарчим:- Хүүхэд хамгааллын бодлогыг салбар, орон нутгийн онцлог, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдуулна.
- Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын зарчим:- Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд хүүхдийг хамгаалах үүргийг нэн тэргүүнд хүлээнэ. Гэр бүл түшиглэсэн хүүхэд хамгааллыг төрөөс дэмжинэ.
- Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих зарчим:- Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзнэ. Хүүхдэд дахин гэм хор учруулахгүй байх зарчмыг баримтална.
- Нийгмийн оролцоо зөвшлийн зарчим:- Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах нь ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм. Шийдвэр гаргарч, бодлого боловсруулагчид төрийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, ОУБ, хүүхдийн хамгаалалд оролцох оролцоог идэвхжүүлж, нийгмийн зөвшлийг хангана.
- Дэмжлэгийн зарчим:-Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бүрдүүлж, хүүхдийг бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалахад чиглэсэн санал санаачлагыг төрөөс сайшаан дэмжинэ.
- Салбар ба мэргэжилтэн хоорондын хамтын ажиллагааны зарчим:- Хүүхэд хамгаалал нь аль нэг салбар буюу тухайн ганц мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэх ёстой ажил биш бөгөөд эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хууль эрх зүй, соёл боловсрол, эдийн засаг зэрэг салбар, мэргэжилтнүүд хамтран ажиллана.