"108 Хүүхдийн Тусламжийн утасны дуудлагын үйлчилээний төв" болгон шинээр байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгаллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн Тусламжийн утасны үйлчилгээ юм. 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран 3 жилийн хугацаатай Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зөвшилцөж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар. "Хүүхдийн тусламжийн утасны шинэтгэлийг дэмжих тухай" 01 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход нэн шаардлагатай уг үйлчилгээг Монгол Улсын Засгийн газар бодлогоор дэмжиж 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний төвийн статустай, "108 Хүүхдийн Тусламжийн утасны дуудлагын үйлчилээний төв" болгон шинээр байгууллаа.

2016-09-11 15:39