Монгол Улсад Хүүхдийн тусламжийн утас үүсч хөгжсөн түүх

Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, мэргэшсэн төрийн бус байгууллагын үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор хүүхдийн тусламжийн утас ажиллуулж эхэлсэн.

  1.  2000-2004 онд “Хүүхдийн утас-1615” Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.
  2.  2004-2014 онд “Хүүхдийн утас-найз 1979” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Тайваны Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.
  3.  2006 онд Монгол улс CHI/Child Helpline International Олон улсын байгууллагад нэгдэн, 2008 онд бүрэн эрхэт гишүүн болсон.
  4.  2011 онд Орон нутгийн Хүүхдийн төлөө хэлтсүүдтэй хамтран Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах Санамж бичигт гарын үсэг зурснаар 18 аймагт Хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэлсэн.
  5.   2012 онд Хүүхдийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хүүхдийн утасны орох дуудлагыг үнэ төлбөргүй болгох харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.
  6. 2014 оны 5 дугаар сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор  Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ эрхлэх журам, хүүхдийн утасны дуудлагын төв, яаралтай тусламжийн төв ажиллуулах дүрэм, орон тоо, төсвийг баталж, 2014-2017 оны эхний хагас жил дуусталх хугацаанд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.
  7. 2014 оны 5 дугаар сард Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ Хүүхдийн тусламжийн утсыг 108 дугаартайгаар ажиллуулахад 3 жил хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурсан.
  8.  2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаартайгаар 24 цаг ажиллаж байна.

 

2016-05-11 15:06