Танилцуулга

Хүүхдийн Тусламжийн 108 Утасны эрхэм зорилго

Хүүхдийн тусламжийн утасны гол зорилго нь хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэхэд чиглэдэг. 

Монгол Улсад үндэсний хэмжээнд нэг утас ажиллах ба "Хүүхдийн тусламжийн утас" нь 24 цагийн турш хэрэглэгчээс үнэ төлбөргүйгээр Монгол орны өнцөг булан бүрээс 0-18 насны хүүхдийн хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авч, тухайн орон нутаг, байгууллагын мэргэжлийн үйлчилгээнд холбон зуучлах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд холбон зуучлах, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн мэдээллийг хүргэх, хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхдэд хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад  болон хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. 

Хүүхдийн Тусламжийн Утасны үйлчилгээний зарчим

  1. Оновчтой, шуурхай, зөв, харилцан уялдаатай
  2. Хариу мэдээлэлтэй, зохих дүн шинжилгээнд орох
  3. Хугацаа алдаагүй, дахин хор хохирол учруулахгүй 
  4. Дагнасан, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлаж явна. 
2016-01-15 14:57