0-3 хүртэлх настай хүүхдийн хөгжил
6 сараас 1 хүртэлх насны хүүхдийн уйлах нь багасч инээх нь ихэсдэг. Энэ насны хүүхэд жаахан холдоход таныг орхиод явж байна гэж айсандаа уйлдаг. Энэ насны хүүхэдтэй эцэг эхийн хамгийн чухал нэг зорилт бол өөртөө итгүүлж сургах байдаг. Тэр таныг хаа нэгтэй ойрхон байгааг мэдэж байх хэрэгтэй.
Хүүхэд хэлд хараахан ороогүй байгаа учраас хаана, юу нь өьдөж байгаагаа зааж хэлж чадахгүй уйлж дохио өгдөг.
Хүүхдийн уйлж байгаа өөр нэг шалтгаан нь түүний уураг тархи эрчимтэй хөгжиж, зохион байгуулалтад орж байгаа явдал юм.
Энэ насанд тохиолддог нэг сайхан үйл явдал нь таны хүүхэд хэлд орж эхлэх юм. Эхлээд тэр зөвхөн ганганаж, гунганадаг. Түүний ганганахад нь эцэг, эх хариу үг хэлэхэд дагаж дууриасаар таны хүүхэд төрөлх хэлээрээ үг хэлж сурдаг. Хүүхдийн ганагнаж гунганахад хариу хэлж ярилцаж байснаараа та хүүхэдтэйгээ өөрийгөө холбох харилцааны хамгийн чухал алхмыг хийдэг.
Та хүүхдийнхээ юу хэлэх гэснийг сонсож байгаагаа, тантай ярилцах гэсэн оролдлогыг үргэлж хүндэтгэн хүлээж авдаг гэдгээ хүүхэддээ харуулж ойлгуулаарай.
Та хүүхдээ доорх шалгууртай харьцуулж үзнэ үү.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ганцаараа явна. |
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
Юм түшиж явна. |
|
|
||||||
|
|
|
|
|
|
2 хөл дээрээ ээлжлэн зогсох, суух, босох |
|
|
|
|
|
||||
|
|
|
|
|
Бусдын дэмжлэгтэй зогсоно. |
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
Бие даан сууна. |
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
4 хөллөнө. |
|
|
|
|
|
|
|
|
|
|||
|
|
Эргэж хөрвөөнө |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
|
|
Гараараа тулж цээжээ өндийлгөнө. |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
Толгойгоо даана |
|
||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
сарууд |
1 настны чадвар:
Эцэг эхчүүд ээ, хэрвээ таны хүүхэд дээрх чадварыг гүйцэтгэхдээ хүндрэлтэй юм шиг санагдвал эсвэл чадахгүй байвал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
1 настай хүүхдийн хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол хамтдаа тоглох явдал юм.
Бусдыг дуурайж, хүч шаардан гүйцэтгэх дасгалыг хөдөлгөөнт тоглоомын хэлбэрээр явуулбал хүүхдэд чинь илүү сонирхолтой байдаг. Та хүүхдийнхээ нас биед тохирсон алхах, гүйх, үсрэх, харайх, шидэх, онох, барих, ноцолдох зэрэг хөдөлгөөнтэй тоглоомыг сонгож хэрэглэх нь үр өгөөжтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ тоглож байхдаа хөдөлгөөнийхөө хэрэгцээгээ бүрэн дүүрэн олж авдаг.
Хүүхэддээ төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, өнгөтэй нүддэг, шажигнадаг, сэгсэрдэг, үсэргэдэг, эргэлддэг, хөдөлгөөнтэй тоглоомыг сонгоорой.
1 настай хүүхдийн эрүүл ахуй:
Эцэг, эхчүүд ээ, таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт байдаг тул:
1 настай хүүхдийн хооллолт:
1 насанд хүүхдийн үндсэн хоол нь хөхний сүү байдаг боловч тохирсон хоолыг нь бэлтгэж өгч байх хэрэгтэй. Нэг наснаас дээш гүйцэд найрлагатай, амт чанар сайтай, өнгө үзэмжтэй, насанд хүрэгчдийнхтэй ойролцоо хоол идэх нь бие бялдар, сэтгэхүйн зөв өсөлт хөгжилтийн хэрэгцээг хангаад зогсохгүй биеийн эсэргүүцлийг нь сайжруулдаг. 1 настай хүүхдийг 1 удаад 250-300 граммаар 5 удаа хооллоно.
Хүүхдийн хоолыг баяжуулж өгвөл илүү тустай. Тухайлбал:
Нэг настай хүүхдийн 1 өдөр идэх хоолны үлгэрчилсэн цэс
|
Хэмжээ (гр, мл) |
|
Өглөө |
тараг |
180 |
Бага үд |
Нунтаг бяслаг, нарийн гоймонтой сүүн шөл (каша) Хөөрүүлсэн сүү жигнэмэг |
150 100 10 |
Үдийн хоол |
Шар луувангийн нухаш /зөөхийтэй/ Мах, ногооны бантан шөл Жигнэсэн байцааны сорс (голубцы) Жимсний шүүс талх |
20 100 100 70 10 |
Хөнгөн хоол |
Сүүтэй цай Цөцгийн тостой талх Жимсний нухаш |
150 25 100 |
Оройн хоол |
Цагаан будаа, шар луувангийн суфле Тараг Цөцгийн тостой талх |
150 100 25 |
/Ж.Октябрь “Хүүхдийн хоолны жор” УБ, 2001/
1-3 НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХӨГЖИЛ
Та өөрийн хүүхдийн өсөлтийг дараах хүснэгттэй харьцуулж үзнэ үү.
Нас /сараар/ |
Биеийн өндөр /см/ |
Биеийн жин /кг/ |
||
хүү |
охин |
хүү |
охин |
|
12 |
74.1 |
73.04 |
10.2 |
10.03 |
15 |
78.2 |
77.6 |
10.9 |
10.7 |
18 |
81.2 |
80.1 |
11.7 |
11.2 |
21 |
82.7 |
81.1 |
12 |
11.5 |
24 |
84 |
83 |
12.4 |
11.9 |
27 |
85.5 |
84.7 |
12.8 |
12.5 |
30 |
88.1 |
87.6 |
13.4 |
13.1 |
33 |
90.1 |
89.5 |
13.7 |
13.6 |
36 |
92.7 |
90.5 |
14.3 |
13.8 |
42 |
96 |
94.8 |
14.9 |
14.3 |
/Ш.Оросоо/
Балчир насны хүүхдийн нойрсох хугацаа:
Хүүхдийн нас /сараар/ |
Хоногт нойрсох нийт хугацаа |
өдөр |
шөнө |
Өдөрт нойрсох удаа |
12-16 |
18-19.5 |
5 |
14.5-15.5 |
2 |
17-24 |
16-18 |
4 |
14-14.5 |
2 |
25-36 |
14-16 |
3 |
10-12 |
1 |
Эцэг эхчүүд ээ, Балчир насны хүүхдийн эрүүл байх үндэс нь хоол тэжээл, нойрсолт гэдгийг анхаараарай.