Хүүхэд үрчлэх тухай
Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн зөвшөөрлийг авна. Эцэг эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно. Үрчлэн авахыг хүсэгч тал нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
Үрчлэн авагч талд тавигдах шаардлага:
- Насанд хүрсэн байх
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай
- Үрчлэн авах эцэг, эхийн өргөдөл /өргөдөлөө нотариатаар батлуулж, гарын үсгийн баталгаа хийлгэх/
- Гэрлэлтийн баталгаа хуулбар
- ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн өвчтөй эсэх талаархи эмнэлгийн байгууллагын тодорхойлолт
- Хүүхдийн тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой эсэх талаар албан газар, хорооны засаг даргын тодорхойлолт
- Хорооны хэсгийн байцаагчийн тодорхойлолт /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг эсэх/
Үрчлүүлэгч тал:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- УБЕГ-н иргэний бүртгэлийн архиваас хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа
- Эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл /өргөдөлөө нотариатаар батлуулж гарын үсгийн баталгаа хийлгэх/
Хүүхэд үрчлэхийг хориглох үндэслэл:
- 60-аас дээш настай /өөрчлөлт орсон, өөрчлөлт орсон тухай сүүлийн хэсэгт буй тайлбарыг харна уу ?
- Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан.
- Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн.
- Ашиг хонжоо олох зорилготой
- Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон.
- Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтөй
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг,
- Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
- Хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг тус тус хориглоно.