Хүүхдийн эрх оролцоо

Хүүхдийн хөгжил оролцоо гэж юу вэ? 
Хүүхдийн  оролцоо гэдэг нь хүүхэд үзэл бодол, мэдлэг чадвараа бусдад ойлгуулах, хүрээлэн буй нийгэм, олон нийтийн ажил амьдралд байр сууриа илэрхийлэн идэвхтэй оролцох, болж буй үйл явцад хяналт тавихыг хэлнэ.Эцэг эхчүүд өдөр бүр 10 минутыг хүүхэдтэйгээ ярилцаж цаг зав гаргаж чадвал хүүхэд өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй бие даах чадвартай, сайн хүн болж төлөвшдөг. 
Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг. Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн,  өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. 
Сэтгэлзүйчидийн үзэж байгаагаар: Аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. 
Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа: Хүүхдийг сонсдоггүй. Ажлаа хүүхдээсээ илүүд үздэг. Хүүхэдтэйгээ нээлттэй байдаггүй. Хүүхдэд анхаарал тавьдаггүй. Хүүхдээ буруу дутуу ойлгодог. 
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж: 
- Хүүхдээ хайрлаж байгаагаа илэрхийлж байх
- Авьяас чадварыг нь хөгжүүлэх
- Санал бодлыг нь сонсож байх
- Өөрөө өөрөөр нь шийдвэр гаргуулж алдаа оноог нь засаж залруулах
- Та хүүхэдтэйгээ тодорхой зүйлүүд дээр үеийн юм шиг найз нь болж харьцаж бай. Хүүхдээ найз нөхөдтэй нь бүү харьцуул
- Хүүхдэд худал бүү хэл.

 

2016-01-24 15:11